Япон улсад болж буй “Айчи-Нагоя-2026” Азийн пара спортын наадам үргэлжилж байгаа билээ.
Тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин Батхүрэлийн Амгаланзаяа тавдугаар байр эзэлжээ. Мөн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн “F40” ангилалд Монгол Улсын тамирчин, ОУХМ Дагвадоржийн Саруултөгс дөрөвдүгээр байр эзэлсэн байна.