О.Алтангэрэл: УИХ-аас хэргийг буцаахгүй гэж шийдсэн бол хэргийг буцаадаггүй л байх ёстой

О.Алтангэрэл: УИХ-аас хэргийг буцаахгүй гэж шийдсэн бол хэргийг буцаадаггүй л байх ёстой

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гарын үсэг цуглуулж буй. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "УИХ-ын нэр бүхий гишүүдээс хуулийн хэрэглээний асуудалд ерөнхий хяналтын сонсгол явуулахаар гарын үсэг цуглуулж байгаа. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бид шүүхий үйл ажиллагаа тэр дундаа Улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаагаад байгаа асуудалтай холбоотойгоор ерөнхий хяналтын сонсгол явуулахаар гарын үсэг цуглуулж байгаа. 2022 онд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-аас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулаад, хэргийг буцаах гэдэг ойлголтыг байхгүй болгоё гэдэг зорилгоор баталсан. 

Гэтэл 2024 онд Улсын дээд шүүх 60 хэргийг дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Давж заалдах шатны шүүхээс 705 хэргийг буцаасан байна. 2025 онд Дээд шүүх 49 хэргийг, Давж заалдах шатны шүүх 779 хэрэг буцаажээ. Сонсоход хэрэг гээд байгаа боловч үүний цаана олон хүний амьдрал, эрх эрх чөлөө яригдаж байгаа. УИХ-аас хэргийг буцаахгүй гэж шийдсэн бол хэргийг буцаадаггүй л байх ёстой. Тиймээс Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах зорилгоор гарын үсэг цуглуулж байгаа" хэмээн ярилаа.