УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр зарим хуулийн төсөл болон хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явууллаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүн 2026 оны есдүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй тул төсөл буцлаа.