В.Путин "энхийн хэлэлцээнд бэлэн" гэж мэдэгдсэнээс ердөө хэдхэн цагийн дараа Киев хот  руу баллистик пуужингийн дайралт хийжээ

В.Путин "энхийн хэлэлцээнд бэлэн" гэж мэдэгдсэнээс ердөө хэдхэн цагийн дараа Киев хот руу баллистик пуужингийн дайралт хийжээ

АНУ-ын зуучлалаар ирэх сард эхлэхээр төлөвлөгдөж буй энхийн хэлэлцээний өмнө Орос болон Украины талууд бие биенийхээ нутаг дэвсгэрийн гүн рүү дайны түүхэн дэх хамгийн өндөр хэмжээний агаарын цохилтуудыг харилцан өгөөд байна.

Кремлийн зүгээс "энхийн хэлэлцээнд бэлэн" гэж мэдэгдсэнээс ердөө хэдхэн цагийн дараа ОХУ Украины нийслэл Киев болон Одесса, Харьков хотууд руу 21 баллистик пуужин, 210 гаруй довтолгооны дроноор асар хүчтэй цохилт өгч, орон сууц, эмнэлэг, метроны дэд бүтцийг сүйтгэж, дөрвөн хүний амийг авч одон, 34 хүнийг шархдуулав.

Үүний хариуд Украин улс ОХУ-ын нутгийн гүн рүү дайны түүхэн дэх хамгийн том дрон довтолгоог гүйцэтгэж, нэг шөнийн дотор нэг мянга гаруй алсын тусгалтай дрон зэрэг хөөргөн Санкт-Петербург хот дахь Оросын хамгийн том "Ручьи" газрын тосны депо, Москва муж дахь кибер сүлжээний дата төв, зэвсгийн агуулахуудыг цохижээ. Олон улсын ажиглагчид энэхүү цуврал дайралтуудыг хэлэлцээрийн ширээний ард суухаас өмнө давуу тал олж авах гэсэн талуудын сүүлчийн томоохон сөргөлдөөн гэж үзэж байгаа бөгөөд фронтын шугамд Оросын армийн давшилтын хурд саарсан энэ үед талууд сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 252 цэргийн цогцос солилцож, ирэх сард АНУ-ын зуучлалаар хийгдэх Европын аюулгүй байдлын баталгааны хэлэлцээг хүлээж байна.