АН-ын бүлэг гадаад зээлийн тухай хуулийн төсөлд хийсэн дүгнэлттэй танилцжээ

АН-ын бүлэг гадаад зээлийн тухай хуулийн төсөлд хийсэн дүгнэлттэй танилцжээ

АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд хийсэн дүгнэлттэй танилцжээ. Хуралдаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулга мэдээлэл хийсэн байна.

Гишүүдийн зүгээс "Иргэд бүсээ чангалахаас илүү бодлогын шийдвэрүүдийг зөв гаргаж байж эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулна. Монгол Улсад хэрэгтэй төсөл нэрийн дор гадаад зээлийг хүссэнээрээ нэмэх асуудал цаашид даамжирч төсвийн сахилга бат алдагдана. Төсвийн тогтвортой байдлын эрх зүйн чадамж ямар байдаг юм. Гаргасан зөвлөмжийг нь Их хурал хэрэгжүүлэхгүй яваад байж болох уу. Монгол Улсад баялаг нь байгаа, хөгжих шаардлага ч байгаа. Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулж бүтээн байгуулалтаа сайжруулах шаардлагатай хоёр талтай асуудлууд дээр мэргэжлийн байгууллагынхаа судалгаа дүгнэлтийг дагах нь зөв. Мөн эрх баригчид зарлагаа хэт нэмчхээд одоо бүтээн байгуулалт хийхэд хууль саад болж байгаа мэт мэдээлэл өгч байна. Урсгал зардлаа танахыг ярихгүй атлаа төсвийн бүх зардлуудаа нэмчихсэн. 3-5 жилийн дараа үр дүнгүй, өр нэмсэн ажил болно. Ирээдүйд гарах үр дүн талаасаа ярих шаардлагатай" хэмээлээ. Улмаар,

  • СӨБ болон Ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Р.Сэддорж танилцууллаа
  • Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар нар танилцуулна
  • рүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мэдээллийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулах аж