LIVE: НИТХ-ын төлөөлөгчид Баасан гаргийн асуудлаа өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ

LIVE: НИТХ-ын төлөөлөгчид Баасан гаргийн асуудлаа өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнөөдөр 11.00 цагаас хуралдаж, баасан гарагт хэлэлцэж байсан асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлээд байна. Тухайлбал, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх, Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. 

 ШУУД:

 

Тэгвэл өнгөрөгч Бямба гараг /2026.05.16/-т Ерөнхий сайд Н.Учрал "Хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулна" гэдгээ мэдэгдсэн. Харин зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Х.Нямбаатарыг Хотын даргаас нь чөлөөлөх тухай Ерөнхий сайд Н.Учралын захирамж НИТХ-д хүргэгдсэн. Иймээс НИТХ-аар хэлэлцэнэ" гэсэн мэдээлэл байгаа юм.