Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал маргааш /2026.05.16/ Монгол бөхийн өргөөнд болно.
"Их эе" хуралд Улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд оролцох эрхтэй бөгөөд 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцдог юм. Тус хурлаар МҮБХ-ны тэргүүнийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай. МҮБХ-ны одоогийн тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос хойш тус холбооны тэргүүний үүргийг гүйцэтгэж буй.