Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг танилцууллаа

Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг танилцууллаа

Дуучин Шакира 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дуу болох “Dai Dai” бүтээлийг Афробит урсгалын уран бүтээлч Бёрна Бойтой хамтран цацлаа. Тус дуу тавдугаар сарын 14-нд бүрэн хувилбараараа олон нийтэд хүрэх бөгөөд анхны тизер нь цахим орчинд хэдийнэ шуугиан тариад байна.

2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах бөгөөд тэмцээн ирэх зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. FIFA-аас мэдээлснээр “Dai Dai” дуу нь тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүд болон албан ёсны арга хэмжээнүүдэд эгшиглэх аж. Шакира өмнө нь 2006 оны ДАШТ-д “Hips Don’t Lie”, 2010 онд “Waka Waka”, 2014 онд “La La La” дуугаараа дэлхийн хөлбөмбөгийн наадмын уур амьсгалыг бүрдүүлж байсан бөгөөд энэ удаа дахин ДАШТ-ий тайзнаа эргэн ирж буй нь анхаарал татаж байна.