Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчлэн баталсантай холбогдуулан дотоод сонгуулиа явуулж, намын анхан, дунд болон удирдах түвшний албан тушаалтнуудаа сонгож байна.
Үүнтэй холбоотойгоор ҮБХ-ны сонгуульд нэр дэвшигчдийн талаар мэдээлэл өглөө. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд өрсөлдөх хүсэлтэй гишүүдийг энэ сарын 17-19-ний өдрүүдэд АН-ын төв байранд бүртгэж байна. Эхний өдрийн байдлаар 328 хүн бүртгүүлсэн бөгөөд нийт 378 суудалд 1000 орчим хүн өрсөлдөх магадлалтай гэж үзэж байна. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь квот тогтоосон явдал юм. Тухайлбал, чөлөөт, залуус, эмэгтэйчүүдийн квот тогтоожээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу АН-ын ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчид зургаан сая төгрөгийн дэнчин тушаах шаардлагатай. Энэ сарын 20-нд СТӨ-нд ҮБХ-ны нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Үүний дараа нэр дэвшигчид энэ сарын 21, 22-нд намын төлөөлөгчдөдөө сурталчилгаа хийх боломжтой. Харин энэ сарын 23-нд аймаг, дүүргийн намын дарга болон ҮБХ-ны гишүүдийн сонгууль болно.
ВИДЕО: