Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Энх-Амгаланг Боловсролын сайдад томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Энх-Амгаланг Боловсролын сайдад томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлснийг захирамжилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдад томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Харин ХҮН нам Засгийн газарт хоёр квоттой бөгөөд Б.Наранбаярыг чөлөөлж, Эрчим хүчний сайдад хэнийг томилох асуудлаар шийдвэрээ эцэслэн гаргаж чадахгүй байгаа аж. Иймд өнөөдөр хуралдах товтой байсан МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй байгаа бөгөөд УИХ-ын чуулганы хуралдааныг ч хойшлуулаад байгаа юм.