Өнөөдөр /2026.03.08/-өөс энэ сарын 11-нд хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.