МУГТ Э.Цэндбаатар ирэх дөрөвдүгээр сард Тажикстаны Мухаммед Якубовтой тулалдах тов гарчээ

МУГТ Э.Цэндбаатар ирэх дөрөвдүгээр сард Тажикстаны Мухаммед Якубовтой тулалдах тов гарчээ

Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан ирэх дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д болох тов гарчээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч дэлхийн контендер түвшний боксчин Тажикстаны Мухаммед Якубов. Тэрбээр мэргэжлийн рингэнд 25 тулаан хийж, 23 ялалт байгуулсан нэгэн аж. 23 ялалтынхаа 12 тулааныг хүнд цохилтоор буулган авч байсан бол МУГТ Э.Цэндбаатар 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байжээ. 

Харин Дэлхийн боксын чансаагаар Мухаммед Якубов 8-т, Э.Цэндбаатар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Насны хувьд Э.Цэндбаатараас нэг насаар ах тулаанч. Нурууны хувьд Э.Цэндбаатар 163 см, Якубов 165 см.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө