Автомашин, гар утас лизингээр олгоно хэмээн иргэдээс урьдчилгаа авч удаа дараа залилсан этгээдийг баривчилжээ

Автомашин, гар утас лизингээр олгоно хэмээн иргэдээс урьдчилгаа авч удаа дараа залилсан этгээдийг баривчилжээ

Залилах, хулгайлах гэмт хэрэгт холбогдон, удаа дараа ял шийтгэгдэж байсан С-ийг энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд оргонож байсныг илрүүлэн шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.

Уг этгээд нь тээврийн хэрэгсэл, гар утас лизингээр олгоно хэмээн иргэдээс урьдчилгаа авч залилах гэмт хэрэг үйлдэж цагдаагийн байгууллагаас нийт 14 удаа эрэн сурвалжлагдаж байжээ.