Өмгөөлөгч Л.Баттогтох: Үйлчлүүлэгч маань шүүхээс даалтанд гармаар байна гэхээр нь гаргаад өгсөн чинь надтай ч уулзахгүй алга болсон. Ажил ч ундрах нь дээ

Өмгөөлөгч Л.Баттогтох: Үйлчлүүлэгч маань шүүхээс даалтанд гармаар байна гэхээр нь гаргаад өгсөн чинь надтай ч уулзахгүй алга болсон. Ажил ч ундрах нь дээ

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байсан.

Улмаар Б.Бямбадоржийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Тайланд улсад орогнож байхад нь Монголын интерполынхон баривчилсан бол Б.Баттулга гэгчийг мөн Тайланд улсад орогнож, тус улсаас Монгол руу хар тамхины төрлийн бодис илгээх гэж байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлэн, баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг  ЭНД ДАРЖ  уншина уу.

Тэгвэл эл хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Л.Баттогтох дээрх хэрэгтэй холбогдуулан өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “Үйлчлүүлэгч маань шүүхээс даалтанд гармаар байна гээд гуйгаад байхаар нь хууль нь гаргаад өгсөн чинь надтай ч уулзахгүй алга болсон байсан юм. Харин саяхан чихдүүлээд иржээ дээ. Одоо ч бөөн ажил ундарлаа даа” гэжээ.