Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 43км зайд “Бортээг багийн малчин 42 настай иргэн “А” малынхаа араас 2025.11.23-ны өдрийн 14:00 цагийн үед яваад ирэхгүй байна” гэсэн дуудлага тус өдрийн 17:58 минутанд Цогт-Овоо сумын Онцгой комисст иржээ.
Улмаар тус гэр бүлийн дөрвөн машин 27 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Цаашлаад Онцгой байдлын газраас хоёр машин есөн албан хаагч, Цагдаагийн газраас хоёр машин 12 албан хаагчтай эрлийн баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн эрэн хайх ажиллагаанд дулаан мэдрэгчтэй дрон ашиглан эрлийг явуулж байгаа гэлээ. Иймд малчин, иргэд та бүхэн цаг агаарын аюулт үзэгдлийн үед сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлыг хангахыг анхааруулсаар байна.