Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" өнөөдөр /2025.11.21/ тохиож байна. Иймд өнөөдөр өглөө төрийн хүндэтгэлийн уламжлал ёсоор Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлэх ёслол боллоо.
Төрийн есөн хөлт Их цагаан тугийг жилдээ хоёр удаа л Төрийн ордноос гаргаж, цэнгүүлдэг уламжлалтай. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлэх, Баяр-Наадмын нээлтийн өдрийн өглөө Төв цэнгэлдэх хүрээлэн рүү харуул хамгаалалттай хүндэтгэн залж төв хүрээлэнгийн төвд байрлулдаг уламжлалтай. Мөн Монгол Улсын Бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр Төрийн ордонг тойруулж гороолуулдаг юм.
Гэрэл зургийг: facebook.com/arguujin.gankhuu






