Соёлын сайд Ч.Ундрамд жүжигчин Н.Онон, найруулагч Б.Баатар нарын эрхмүүд зөвлөж байна

Соёлын сайд Ч.Ундрамд жүжигчин Н.Онон, найруулагч Б.Баатар нарын эрхмүүд зөвлөж байна

Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр тухайн үед Соёлын сайдаар ажиллаж байсан С.Чулуун Соёлын сайдын зөвлөлийг байгуулж, анхдугаар хуралдаанаа хийж байсан билээ. 

Тухайн үед Соёлын сайд С.Чулуун “Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон цаашдаа Монгол Улсын соёлын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч, бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөж ирсэн. Монгол Улсын соёл, урлагийн салбарт хийгдэх ажлууд нь зөвхөн нэг яамны ажил биш, энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолой байх ёстой гэсэн утгаар сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнээ баталж, анхдугаар хуралдаанаа хийж байна" гэдгийг тодотгож байсан юм. 

Тэгвэл тухайн үед сайдын зөвлөлд багтаж байсан хүмүүс өнөөдөр ч Соёлын сайд Ч.Ундрамд зөвлөж байгаа аж. 

Тодруулбал, 

  • Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров,
  • Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн,
  • “Чингис хаан” одонт, СГЗ Г.Мэнд-Ооёо,
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав,
  • МУГЖ Б.Жаргалсайхан,
  • МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан,
  • “Чингис хаан” одонт, МУГЖ, дуучин, продюсер Б.Дашдондог,
  • Доктор, профессор Э.Сонинтогос,
  • МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал,
  • СГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодол,
  • МУГЖ Н.Онон,
  • “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар,
  • Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Баатар нар зөвлөдөг байна.