"Их хотын хямдрал" үзэсгэлэнд компаниуд үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна

"Их хотын хямдрал" үзэсгэлэнд компаниуд үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна

Хан-Уул дүүргийн Мишээл экспо төвд энэ сарын 20-23-ны өдөр /2025.11.20-23/ "Их хотын хямдрал 2025" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 

Үзэсгэлэнг ХХААХҮ Яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд Дархан минж, Виалт кашмер, Наран фүүдс, Нэгүн кашмер, Наран лайф стайл, Арон турк нэхий, Болор кашмер зэрэг компаниуд 10-70 хүртэлх хувийн хямдрал зарлах бол Сүү, Жем Интернэйшнл, Тод оймс, Мөнхийн болор зэрэг 100 орчим хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага тус үзэсгэлэнд оролцож, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаална.

Мөн үзэсгэлэнгийн гадна талбайд малчны хотноос үнийн хөөрөгдөлгүй уриатай “Өвлийн Идэш” худалдаа давхар явагдана. Үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ иргэддээ сурталчилж байна.