Энэ жил Чингис хаан одонг хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлд олгох болсон талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга А.Үйлтөгөлдөр, “Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр маргааш болох гэж байна. Энэ өдрөөр Монгол улсын тусгаар байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулахад их хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал болох Чингис хаан тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил энэхүү эрхэм дээд шагналаар ардчилсан үндсэн хуулийг хэрэгжүүлэх их үндэс болсон хууль тогтоожмийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, Үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд их эзэн Чингис хааны үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч Үндэсний эвслийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт судалгааны эргэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал болох Чингис хаан тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэснийг та бүхэнд дуулгая" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: