Богд ууланд буга эндсэн гэх бичлэг өчигдрөөс эхлэн цахим сүлжээнд цацагдаж эхэлсэн.
Тэгвэл Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас энэ талаар “Энэхүү бичлэгт гарч буй буга хоёр жилийн өмнө эндсэн. БЗД-н 11-р хороо, Хонхор орчмын тойрог Төмөр замын гарамны ойролцоо галт тэргэнд мөргүүлсэн буганы бичлэг юм. Иймд худал мэдээлэлд аватхгүй байхыг хүсье” гэжээ.