Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд автомашин шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2025.11.19-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн улсын дугааргүй, тохижуулж, зөөврийн болгосон автобусны дотор талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.11.19-ний өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота эстима” загварын суудлын автомашины хойд талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Цаашлаад орон нутагт буюу Увс аймаг, Давст сум Торхилог багийн "Харгайн-Эхэн" гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.11.19-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Лексус RX 450” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.