Баянхошууны тойрогт нийтийн тээврийн автобус автомашинуудтай мөргөлдөж, зорчигчид гэмтжээ

Баянхошууны тойрогт нийтийн тээврийн автобус автомашинуудтай мөргөлдөж, зорчигчид гэмтжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны тойрогт зам тээврийн осол гарч, зорчигчид гэмтсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний "Yutong" загварын автобус, Fuso, Prius маркийн нийт дөрвөн автомашин мөргөлдөж, хэд хэдэн зорчигч гэмтсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.