“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно

“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 8636 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан ирэх баасан гарагт буюу 11 дүгээр сарын 21-нд  болно. Энэ өдрийн бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Сонирхуулахад, Монгол бахархлын өдрийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болжээ. Чингис хаан цом гэж нэрлэсэн анхны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлж, анхны цомыг хүртэж байв.