ОХУ-ын талаас морьтой хүн хил зөрчин орж ирснийг алба хаагчид илрүүлжээ

ОХУ-ын талаас морьтой хүн хил зөрчин орж ирснийг алба хаагчид илрүүлжээ

Хилийн цэргийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсэгт энэ сарын 08-ны өдөр гаднын иргэн хил зөрчин орж ирсэн зөрчил бүртгэгджээ.

Тодруулбал, Энэ сарын 8-ны өдөр ОХУ-ын талаас морьтой хүн улсын хил зөрчин орж ирснийг Хилийн цэргийн 0271 дүгээр салбараас томилогдсон хилийн манаа, нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/ ашиглан илрүүлэн саатуулжээ. Тус хилийн зөрчлийг хилчид хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.