Хомын тал Байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ

Хомын тал Байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ

Хомын тал Байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал дэлхийн сүлжээнд 12 дахь газар болж бүртгүүлж, батламжаа авлаа. 

“ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сургалт, хэлэлцүүлэг Хомын талын Байгалийн цогцолборт газарт энэ сарын 7-9-нд зохион байгуулах үеэр батламжийг гардуулсан юм. Үүнд БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-гийн МҮК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүхэй, Хомын талын Байгалийн цогцолборт газрын удирдлага, мэргэжилтэн, нутгийн иргэд, Завхан аймгийн удирдлага, олон улсын төлөөллүүд БНЧУ-ын Долни Морова, Японы Цүкүбагийн их сургуулийн профессор Ёшихико Ийда, “Тусгай хамгаалалаттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийн төлөөлөл оролцжээ.

ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийг 1971 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр нь байгаль, нийгмийн шинжлэх ухааныг эдийн засаг, боловсрол, чадавхыг бэхжүүлэхтэй холбон биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн байдаг.