Оросын талаас  Украины энгийн иргэдийн бүс рүү пуужин болон дроноор маш хүчтэй цохилт өгсний улмаас 20 гаруй хүн амиа алджээ

Оросын талаас Украины энгийн иргэдийн бүс рүү пуужин болон дроноор маш хүчтэй цохилт өгсний улмаас 20 гаруй хүн амиа алджээ

Өчигдөр /2026.10.29/ Оросын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн томоохон хотын орон сууцны хороолол, тээврийн зангилаа зэрэг энгийн иргэдийн бүс рүү пуужин болон дроноор маш хүчтэй цуврал цохилт өглөө.

Олон улсын хэвлэлүүд болон Украины албаны эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү халдлагын улмаас энгийн иргэд, түүний дотор хүүхдүүд багтсан 20 гаруй хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан байна. Хамгийн их хохирол амссан цэг нь Днипро хотын төв галт тэрэгний буудал бөгөөд иргэдийг зорчих хөдөлгөөнөө хүлээж байх үед тийрэлтэт дрон унаж дэлбэрснээр 14 хүн газар дээрээ амиа алджээ. Мөн Чернигов хотын төв гудамжинд пуужин унаснаас 15 настай хоёр охин амь үрэгдэж, Кременчук болон Киев хотуудад орон сууцнууд өртөж дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “өвлийн улирал эхлэхийн өмнө тээврийн логистик болон эрчим хүчний дэд бүтэц рүү чиглэсэн халдлагын давалгаа эрс ширүүсэж байна” хэмээн  НҮБ-аас анхаарууллаа.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү үйл явдлыг энгийн ард иргэдийг зориуд онилсон "аймшигт террорист халдлага" хэмээн хатуу буруушааж, олон улсын хамтын нийгэмлэгийг Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ сулруулахгүй байхыг уриалав. Европын Холбоо болон НҮБ-ын зүгээс халдлагыг буруутгаж, эмгэнэл илэрхийлсэн бол Оросын тал зөвхөн цэргийн зориулалттай дэд бүтцийг онилсон гэх хуучин байр сууриа давтсаар байна. Одоогоор  хохирол амссан хотуудад албан ёсоор эмгэнэлийн өдөр зарлаад байгаа аж.