ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-оос эхэлнэ.
Тодруулбал, сурагчид өнөөдөр хичээллээд амрах бөгөөд арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд амарч, арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээлдээ орно.
Харин хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас эхэлж, гурван долоо хоног үргэлжилнэ. Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоногийг өвлийн амралтын өмнө буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд товлосон байна. Улмаар сурагчид 2027 оны нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар улирлын хичээлдээ орно. Гуравдугаар улирлын амралтын тухайд, нийслэлийн сурагчид гуравдугаар сарын 22-ноос 26-ныг дуустал амарч, гуравдугаар сарын 29-нөөс хичээллэнэ. Харин орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 22-26-нд бие даалтын долоо хоногт хамрагдаж, дараагийн долоо хоногт амарсны дараа дөрөвдүгээр сарын 5-наас хичээлдээ орно.