"Петровис" ШТС-ын түгээгч хувийн дансандаа төлбөрөө авч шатахуун борлуулсан асуудлыг шалгаж байна

"Петровис" ШТС-ын түгээгч хувийн дансандаа төлбөрөө авч шатахуун борлуулсан асуудлыг шалгаж байна

Монополын эсрэг газраас шатахууны нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдалд хийсэн шалгалтаар хэрэглэгчдийг хохироосон ноцтой зөрчлүүдийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж эхэллээ.

Шалгалтаар “Петровис” ХХК-ийн ШТС-ын түгээгч албан ёсны кассаар бус, өөрийн хувийн дансаар иргэдээс төлбөр авч шатахуун борлуулсан зөрчил илэрсэн байна. Мөн “Газ ойл нефть” ХХК-ийн ШТС шатахууны хангалттай үлдэгдэлтэй байсаар атал борлуулалтаа зогсоож, зохиомол хомсдол үүсгэсэн үйлдэл тогтоогджээ. Шатахууны шуурхай штабаас ШТС-уудын дотоод хяналтыг сайжруулахыг үүрэг болгосон бөгөөд хувийн дансаар мөнгө авч, дамлан худалдаалагчдад давуу эрх олгосон ажилтнуудыг ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээлгэхийг аж ахуйн нэгжүүдэд санууллаа. Өмнө нь үүнтэй ижил зөрчил гаргасан салбарын эрхлэгчийг хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгож байсан бөгөөд цаашид хяналт шалгалтыг улам чангаруулна гэв.