Багш нарын баярыг дэлхийд 31, Монголд 59 дэх жилдээ тэмдэглэж байна

Багш нарын баярыг дэлхийд 31, Монголд 59 дэх жилдээ тэмдэглэж байна

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр тохиож байна.

ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. Харин манай улс 1966 оноос Монголын багш нарын өдрийг хоёрдугаар сард тэмдэглэж ирсэн түүхтэй. Гэвч Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоорТүүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэхжурамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулжээ.

1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран, багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулжБагш нарын статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргажээ. Уг зөвлөмж багшийн мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлсон байдаг. Үүнийг хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх эрх зүйн чухал баримт бичигт тооцдог. Энэхүү баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байна.

Багш нарын өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос дараах тоон мэдээллийг танилцууллаа. Боловсролын яамны мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 55 мянган үндсэн багш ажиллаж байгаа аж. Цэцэрлэгт нэг багшид дунджаар 27 хүүхэд ногдож байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна.