Үнэт металлуудын фьючерс үнэ буурчээ

Үнэт металлуудын фьючерс үнэ буурчээ

Нью-Йоркийн таваарын бирж (NYMEX) болон түүний салбар болох Comex биржид цагаан алт, палладий, алт, мөнгө зэрэг үнэт металлуудын фьючерс үнэ буурч байгааг арилжааны мэдээлэл харууллаа.

Улаанбаатарын цагаар 09:50 цагийн байдлаар, NYMEX биржид ирэх 12 дугаар сард нийлүүлэх палладийн фьючерс үнэ 3.19 хувиар буурч, нэг унц нь 981.5 ам.доллар болжээ. Мөн 2027 оны нэгдүгээр сард нийлүүлэх цагаан алтны фьючерс үнэ унц нь 1460.4 ам.долларт хүрч, 5.16 хувиар буурсан байна.  Түүнчлэн Comex биржид 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ унц нь 4008.5 ам.доллар болж, 1.06 хувиар буурсан бол мөн сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 4.52 хувиар буурч, унц нь 51.24 ам.долларт хүрчээ.