Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16:50 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байдаг.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр Тариалан сумын ЗДТГ-ын мэдээлснээр, эмэгтэйн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.