УИХ-ын чуулганаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явууллаа. Энэ үеэр Засгийн газраас 2026 оны 7-р сарын 2-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.