"Динза Цондоолойгийн анд найзууд" ТББ-ыг номын баяраар ашигласан байгууламжаа буулгахыг НГЗБА-наас шаардлаа

"Динза Цондоолойгийн анд найзууд" ТББ-ыг номын баяраар ашигласан байгууламжаа буулгахыг НГЗБА-наас шаардлаа

"Номын баяр" нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн сарын 19, 20, 21-ны өдрүүдэд төв талбайд болж өнгөрсөн. Тэгвэл уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураалгүй өнөөдрийг хүрлээ.

Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа өнөөдрийн /2025.10.02/ дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тодруулбал, тус арга хэмжээний үеэр баригдсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ийн байгууламж нь Газрын тухай хуулийн 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно заалтыг зөрчиж байгаа юм. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгаж, газрыг чөлөөлнө. Холбогдох зардлыг тус байгууллага гаргах зохицуулалттай юм.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө