Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, 2025.10.03-ны 23:00 цагаас 2025.10.04-ний 06:00 цагийн хооронд шөнийн цагаар хаана. Мөн 2025.10.04 23:00 цагаас хааж, 2025.10.05-ны 06:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.