Төв аймагт самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын газраас мэдээлсэн билээ.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт сууж, улмаар иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон байдаг. Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг өчигдөр /2025.09.30/ 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байдаг.
Тэгвэл тухайн амь хохирсон иргэнийг "Уулын торлогтой хэсэгт" нас барсан байхад нь олсон байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.