Сүхбаатар аймагт гарсан түймэрт 500 га талбай өртжээ

Сүхбаатар аймагт гарсан түймэрт 500 га талбай өртжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хээрийн түймэр гарч, 500 га талбай өртжээ. Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 30-ны өдрийн 10:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, Зэс, молибдений уурхайн “Моли металл” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллажээ. Улмаар есдүгээр сарын 30-ны өдрийн 16:50 цагт цурамд оруулан, мөн өдрийн 18:25 цагт бүрэн унтраасан байна.