Засгийн газрын өнөөдрийн /2025.05.28/ ээлжит хуралдаан 10.00 цагт зарлагджээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг тодорхой зарлаагүй ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрээ албан ёсоор танхимын сайд нартаа танилцуулж, "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслөө батлан, УИХ-д өргөн барина гэх мэдээлэл бий.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтад үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, "Хамтарсан Засгийн газартайгаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна" гэсэн агуулгыг шингээж байгаа аж. Ингээд Л.Оюун-Эрдэнэ тус тогтоолын төслөө маргааш /2025.05.27/ Засгийн газрын хуралдаанаар батлуулсны дараа УИХ-д хүргүүлэх бөгөөд үргэлжлүүлэн Пүрэв гараг /2025.05.29/-т УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор, Баасан гараг /2025.05.30/-т УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийднэ гэсэн мэдээлэл байгаа юм.