Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр эхэлж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллаж байна хэмээн Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ. Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан цагаар ажиллахаар төлөвлөжээ. Дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн нохойгоо уяж, хашааныхаа орчимд нохойтой анхааруулга байрлуулах, гадуур авч явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж хошуувч зүүлгэж хэвшихийг зөвлөв.