Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Женнифер Баррето “Miss Universe-2026”-ийн ялагчаар тодорлоо

Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Женнифер Баррето “Miss Universe-2026”-ийн ялагчаар тодорлоо

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe-2026” тэмцээний ялагчаар Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Женнифер Баррето тодорлоо.

Тэмцээний 75 дахь удаагийн финалын шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд Пуэрто-Рикогийн нийслэл Сан-Хуан хотын Хосе Мигель Агрелотын нэрэмжит ордонд болжээ. Энэ жилийн тэмцээнд дэлхийн улс орон, бүс нутгийг төлөөлсөн нийт 116 гоо бүсгүй өрсөлдсөн байна. Титмийн эзнээр тодорсон 27 настай Женнифер Баррето “Miss Universe-2025” тэмцээний ялагч Мексикийн Фатима Бошоос титмээ гардан авчээ. Ингэснээр Пуэрто-Рико улс тус тэмцээний түүхэнд зургаа дахь удаагаа ялагчтай болж байна. Тус улсын гоо бүсгүй хамгийн сүүлд 2006 онд титэм хүртэж байжээ.

Тэмцээний дэд байранд Доминиканы Бүгд Найрамдах Улсын төлөөлөгч Мелисса Нуньес, удаах байранд Венесуэлийн Клара Вегас нар шалгарсан бол Филиппиний Беа Миллан-Виндорски, Шинэ Зеландын Жоржиа Уоддингтон нар шилдэг тавд багтжээ. Мөн Женнифер Баррето нь “Miss Universe” тэмцээний түүхэнд титэм хүртсэн анхны ээж болж байгаагаараа онцлог юм. Тэрбээр сэтгэл судлал, нийгмийн ажил мэргэжлээр суралцсан бөгөөд нийгмийн хамгаалал, гэр бүлийг дэмжих чиглэлээр ажилладаг аж.