“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

Өвлийн хүнсний хэрэгцээгээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдэнэ.

Тус худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, хонь, ямаа, адуу, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоог дундын зуучлалгүй үнээр худалдаалах юм. Мөн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулагдана гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Худалдаа арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.