Ш.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Ш.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагч, мэргэжлийн сагсан бөмбөгчин Шаравжамцын Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Тэрбээр NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгч бөгөөд өдгөө NBA-ийн хөгжлийн лигийн "Osceola Magic" багт тоглож байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг ахлан олон улсын тэмцээнүүдэд оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа юм. Түүний спортын салбарт гаргасан амжилт, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, ийнхүү Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын Гавьяат тамирчин, сагсан бөмбөгийн тамирчин асан Ц.Шаравжамц болон түүний хүү Ш.Энхийн-Од нар нэгэн эрхэм цолыг хүртсэн аав, хүү болж байна. Ш.Энхийн-Од одоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтод оролцохоор эх орондоо ирээд байгаа юм. Энэ удаад тэрбээр Монголын шигшээ багийг анх удаа ахлан талбайд гарах гэж байна.