Азийн буддистууд Монголд чуулна

2019-06-18 14:20

Азийн буддистууд Монголд чуулна

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-нд манай улсад болно. Тус чуулганд гишүүн улсуудын 130 гаруй төлөөлөгч оролцож, Азийн энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөн, хувь нэмрээ оруулах талаар дуу хоолойгоо хүргэх аж. НҮБ-аас Азийн буддистуудын бага хурлыг 1970 онд Улаанбаатарт зохион байгуулжээ.

X хурлыг Лаос улсад хийснээс өнөөг хүртэл завсардсан аж. Цаашид энэхүү ажиллагааг идэвхжүүлж, тогтмол зохион байгуулах талаар мөн хэлэлцэх гэнэ. Буддын шашинтны хамгийн том арга хэмжээний нэг болох энэ уулзалтад 30 орны 500 зочид, төлөөлөгч оролцох аж.

2019-06-11 11:24

БНХАУ-ын ЭСЯ-наас Далай ламын төлөөлөгчдөд виз олгохгүй байхыг анхааруулжээ

Өнгөрөгч онд ГХЯ-наас “Азийн буддистуудын энхтайвны Бага хурал”-ыг Улаанбаатар хотноо 2019 оны зуны улиралд зохион байгуулах тухайгаа мэдэгдэж байсан. Тэгвэл эл хурал удахгүй зохион байгуулагдах гэж байна.

Гэтэл Улаанбаатар дахь Хятадын ЭСЯ-наас, “Монголд зургадугаар сард болох Буддистуудын олон улсын хуралд Далай ламын төлөөлөгчдийг оролцуулахгүй, тэдэнд виз олгохгүй байхыг хүсье. Хэрвээ тэдэнд виз олговол Монгол Хятадын харилцаанд асуудал гарч магадгүй” гэсэн сануулгыг удаа дараа өгөөд байгааа аж.

Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд  монголчуудад зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх онлайн номын айлдварын арга хэмжээ Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан билээ. Уг нь арга хэмжээг Буянт-Ухаагийн спорт цогцолборт зохион байгуулах товтой байсан ч гэнэт бөхийн өргөөнд болсон. Үүний цаад шалтгаан нь мөн л Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас дургүйцлээ илэрхийлж хориг тавьсантай холбоотой байв. Тухайн үед Монгол Улс нь “алдаа”-гаа давтвал хоёр орны харилцаа Далай ламын 2016 онд Монголд айлчилсны дараах шиг дахин хүйтрэх хөндийрөх болно гэдгийг дипломат маягаар сануулж байжээ.

Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам Монгол хамгийн сүүлд 2016 онд ирээд буцсан билээ.