Өчигдөр буюу энэ сарын 17-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сум Орхон голд хоёр иргэн живж нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна.
Тодруулбал, 20-21 настай эрэгтэй Э, О нар нь голын усанд орж байхдаа осолдож нас барсан тухай дуудлага иржээ. Мэдээллийн дагуу аврах баг бүрэлдэхүүн хэргийн газарт очиж голын уснаас цогцосыг гарган авч, шүүх эмнэлэгт шилжүүлэн өгсөн аж.
Дээрх хэрэг явдлыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд нийт иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж эхэлсэн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урин дулааны цаг болсонтой холбогдуулан иргэд голын усанд орж улмаар живж амиа алдах тохиолдол нэмэгддэг билээ. Цагдаагийн байгууллагаас голын эрэг дагуу морьт эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа ч усанд осолдох тохиолдол гарсаар байгаа юм.
Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллээр усад осолдож нас барсан иргэдийн 80 орчим хувь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдаг гэх ба хараа хяналтгүй бага насны хүүхдийг голын эрэг орчимд байлгаснаар осолдох тохиолдол их байдаг байна.
Иймд иргэн та өөрийн болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангаж голын орчимд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.