Ховд аймгийн засаг дарга асан Д.Галсандондог ОХУ-ын ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилогджээ

Ховд аймгийн засаг дарга асан Д.Галсандондог ОХУ-ын ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилогджээ

Аймгуудын засаг ноёдын дуулианы буухиаг багагүй үргэлжлүүлсэн хүн бол Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог юм. Тэрээр засаг ноёны суудлаасаа буусан ч хэл ам дагуулсаар явна. Тодруулбал тэрбээр 2017 онд Засаг даргын суудлаасаа огцорсон ч, удалгүй сэнтий дээшилж ОХУ-ын элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа аж.

Ховд аймгийн засаг ноёноор хоёр удаа сонгогдож ажиллахдаа авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож ИТХ-ын шийдвэрээр суудлаа өгсөн хүн юм. Сануулбал, 2017 оны арванхоёрдугаар сард Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж улмаар гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг “албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзэж огцруулсан.

Гэтэл ингэж хөөгдсөн хүн 2018 оны есдүгээр сарын 18-нд ОХУ-ын элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа аж. Тэрээр өнгөрөгч онд томилогдсон ч саяхан тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа албан ёсоор орсон байна. Учир нь Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмааг ажлаа өгсний дараа ажилдаа орж байгаа аж. Түүнтэй таарч тохирч чаддаггүй байснаас ажлаа эхлүүлээгүй, Б.Дэлгэрмааг албан ёсоор эгүүлэн татсаны дараа ийнхүү ажилдаа орсон тухай мэдээлэл байна. Элчин сайд Б.Дэлгэрмааг энэ оны дарөвдүгээр сард эгүүлэн татсан билээ.