УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь ажлын тайландаа шатахууны үнийг буулгасан хэмээн бичжээ. Тэрбээр тайландаа "Иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг шатахууны үнийг бууруулахаар Засгийн газарт үүрэг өгч ажилласны үр дүнд шатахуун одоогийн байдлаар 350 төгрөгөөр буурсан байна. Цаашид тус байнгын хорооноос чиглэл болгосны дагуу холбогдох байгууллагууд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл дээр нь ажиллаж байна" хэмээн бичжээ.
Түүний тайлан олон нийтийн шүүмжлэлд өртөж, дургүйцлийг нь хүргээд байна. Учир нь шатахууны үнийг М.Оюунчимэг гишүүн буулгаагүй юм. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд дээр нефтийн үнэ түүхэнд байгаагүйгээрээ унаж, түүнийг дагасан шатахууны үнийн уналт бий болсон.
Шатахууны үнэ буурсан шалтгаан ердөө энэ. Харин ч дэлхийн зах зээл дээр үнэгүй болсон нефть манайд өндөр үнээр борлуулагдаж байгааг салбарынхан хэлж, шүүмжилсээр байгаа билээ. Ийм байхад иргэдийн амьжиргаатай шууд холбогддог шатахууны үнийг өөрөө буулгасан мэтээр тайбарлаж явах нь зүйд нийцэхгүй байна гэж олон нийт ярьж байна.
ПАААА
— ??Л.Баттүвшин.MN?? (@lbattuvshin) May 20, 2020
Б.Оюунчимэг Засгийн газарт үүрэг өгөөд шатахууны үнэ 350 төгрөгөөр буулгасан гэж байна шүү ???
Банкнуудад үүрэг өгөөд Зээлийн хүүг бууруулчихгүй юм байхдаа ????
Бүлт Бүлт үсрэх юм аа. pic.twitter.com/h0r4atsDHq