ОХУ-ын Тюмень хотод болсон пауэрлифтингийн тэмцээний үеэр 605 кг жинтэй штанг тамирчны цээжин дээр унаж, ноцтой осол гарчээ. Тодруулбал, тэмцээнд оролцож байсан Александр Костянов хэвтээ шахалтын дасгал хийх үеэрээ хүнд штангыг тогтоон барьж чадалгүй цээжин дээрээ унагасан байна. Тухайн үед хажууд нь байсан хамгаалагчид шуурхай ажиллаж, штангыг өргөн тамирчныг чөлөөлжээ.
ВИДЕО:
Ослын улмаас түүний эрхий хурууны холбоос тасарч, хуруу нь мултарсан бөгөөд шөрмөс, холбоосууд нь хүнд гэмтсэн ажээ. Мөн цээжний хэсэгт нь том хэмжээний цусан хуралт үүссэн гэнэ. Гэсэн хэдий ч тамирчин ослоос амьд гарсан бөгөөд эмч нар түүний биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж, нэмэлт шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Life.ru