Мото спортын ОУХМ, "КТМ Монголиа" багийн тамирчин, мото спортын ОУХМ А.Пүрэвдоржийн хүү П.Мөрөнд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Түүний хувьд ралли-рейд болон мото спортын Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангиллын дэлхийн цомын аварга болсон анхны монгол тамирчин болж байсан юм. 2026 оны есдүгээр сард болсон Мароккогийн Агадирт "W2RC" цувралын "Rallye OLA Energy du Maroc" уралдаанд өрсөлдөж, Rally3 ангиллын дэлхийн цомын аварга болсон. Мөн "Дакар ралли-2025" уралдаанд оролцож 76 дугаар байрт хурдалсан ба 7 дугаар этаптаа шилдэг 28-д багтсан юм.