Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, бүх нийтээр амрах тул Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Хуулиар арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, бүх нийтээр амрах баярын өдөр болгон тэмдэглэдэг. Иймд өнөөдөр жолооч нар улсын дугаарын сүүлийн орноос үл хамааран замын хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагаас дугаарын хязгаарлалт ердийн хуваарийн дагуу үргэлжилнэ.