Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай тэргүүтэй бөхийн барилдаан 13.00 цагаас эхэлнэ

Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай тэргүүтэй бөхийн барилдаан 13.00 цагаас эхэлнэ

Үндсэн хуулиа баталж "Бүгд Найрамдах улс" болсон өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Тус барилдаанд зодоглохоор Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Б.Серик, Д.Алтанцоож, Б.Сундуйжав, Улсын начин Б.Гончигсүрэн нар бүртгүүлжээ. Сонирхуулахад, 2024, 2025 оны тус барилдаанд дарааллан Улсын заан С.Сүхбат түрүүлээд байгаа юм.