COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг ирэх Даваа гарагт УОК хэлэлцэнэ

COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг ирэх Даваа гарагт УОК хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улсын Онцгой Комисс мэдээллээ танилцуулжээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Хуралдааны үеэр КОВИД-19 тэй тэмцэж буй явц олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан.

Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ. Гэх мэтчилэн 20 гаруй асуудлыг засгийн газрын хуралдаан хэлэлцэж байна" гэв.

 Засгийн газрын ХМХХ-ээс өгсөн мэдээлэл:

Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар Төрийн ордны "Б" танхимд явуулна. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.




Өнөөдөр цэлмэг байна

14 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө